Завхан аймгийн Баянтэс сумын ИТХ

Завхан аймгийн Баянтэс сумын ИТХ

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

2017-05-17

2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Баянтэс суманд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Энэ жил төлчин эмэгтэйчүүд маань Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг гэсэн  байгууллагуудтай хамтран 200ш мод тарьсан нь онцлог байлаа. Улмаар  Төлчид болон тэдний сургуульд суралцаж буй үр хүүхдүүд, хамтран ажиллаж буй байгууллагууд тарьсан модоо  усалж арчилж, ургуулахад анхаарч ажиллан гурван жилийн дараа үр дүнгээ дүгнүүлэх юм.
 
            Нүүдэлчин мал аж ахуй, Монгол ёс заншлаа өвлөн  авч, ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажил үйлсээрээ манлайлан эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй төлчдөөсөө 2017 оны "МЭНД ТӨЛЧИН"-ийгг  шалгаруулж шагнаж урамшууллаа. 2017 оны "МЭНД ТӨЛЧИН"-өөр Хачиг багийн Галайридын Наранхүү, Жавхлан багийн Буянбатын Өлзийт, Бужир багийн Гандгайн Ганбилэг, Зайгал багийн Магванжавын Бадамсүрэн нар шалгарлаа. 
  
    


 


          Мөн мал  аж ахуйн уламжлалт зан үйл, мал маллах арга ухаанд  суралцаж буй   “МАЛД НҮДТЭЙ ХҮҮХЭД”-ээр Зайгал багийн Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, Жавхлан багийн Түмэн-Өлзийн Бямбадорж, Бужир багийн Батжаргалын Бямбаням, Хачиг багийн Бямбасүрэнгийн Ууганбат нар шалгарлаа. 

       
        Сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа оролцож 200ш модны суулгацыг бэлтгэн өгч, "Мэнд Төлчин", "Малд нүдтэй хүүэд"-үүдийг шагнаж урамшуулсны дээр аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж  малчид, төлчин эмэгтэйчүүдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрууллаа.
          Энэхүү арга хэмжээг Баянтэс сумын Засаг дарга түүний Тамгын Газрын хамт олон, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Багийн Засаг дарга, ИНХурлын дарга, албан байгууллагууд нэгдмэл зохион байгуулалттай ажилласанд чуулганд оролцогчид сэтгэл өндөр байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%